УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү АН-ынханд уурлажээ. Учир нь үдээс хойш хуралдах байсан байнгын хорооны хуралдаан нь АН-ын бүлгийн гишүүдээс болж хойшилсон байна. Өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдсэнгүй хойшиллоо.
Тус байнгын хорооны дарга О.Баасанхүү энэ талаар "АН-ын бүлгийн гишүүд ажил таслаад байна. Өнөөдрийн хуралдаанд бүлгийн нэг ч гишүүн ирсэнгүй. Төрийн ажлыг ингэж явуулж болохгүй. Хэрэв ажил хаяад байгаа бол мэдэгдэх хэрэгтэй" гэж хэллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)