2015 оны 07-р сарын 02-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 41 гомдол, мэдээлэл шалгагдсанаас 37 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
37 хэрэгт 82 хүн холбогдон шалгагдсан байна.
Монгол улсад сүүлийн 5 жилийн дундажаар хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч хадгалах, зарж борлуулах, МУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг жил бүр 27 хувиар, холбогдогч 40 хувиар тус тус өссөн байна.
2009 оноос хойш МУ-д хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 247 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаснаас эд мөрийн баримтаар хураагдсан бодисны 70 орчим хувь БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байна.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор 2 улсын холбогдох албаны хүмүүс харилцан тохиролцсоны үндсэн дээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2015 оны 10 дугаар сарын 12-26-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол улсын цагдаагийн 15 алба хаагчийг сургалтанд хамруулсан байна.
Энэхүү сургалтыг бататгах зорилгоор Монгол Улс, БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас хамтран хар тамхитай тэмцэх чиглэлээр “Хяналтын дор хүргүүлэх” сэдэвт хамтарсан дадлага-сургалтыг 2015 оны 11-р сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод амжилттай зохион байгуулж Цагдаагийн ерөнхий газраас 25 алба хаагч, Үндэсниий аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүйн яамнаас төлөөлөгчид оролцсон.
Дадлага-сургалт нь Монгол улс, БНХАУ-ын хил орчмын бүс нутагт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)