Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр түүний орчуулагчаар ажилласан Монгол залуу Бээжинд амь насаа алдсан гэх мэдээлэл цацагдсан.
Тодруулбал, Бээжингийн Их сургуулийн докторант, МУИС-ын багш, хятад судлаач Ц.Ганбаатар өөрийн өрөөндөө цээжиндээ хутгалуулж амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээлсэн.
Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Тийм зүйл болоогүй. Сайтууд дээр дурдагдсан хүний нэр бол 2013 онд зуурдаар амиа алдсан иргэний мэдээллийг саяын болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбож бичсэн ташаа мэдээлэл байна лээ" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)