Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 24-ний өдрийн 05:00 цагаас 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3646, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1064, Зам тээврийн ослын 418, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 68-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, СХД-ийн 24-р хороо “Зээлийн .... тоотод нам даралтын зуух дэлбэрч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 24-нд авч шалгахад, тус тоотод суух 30 настай, эрэгтэй А нь өвлийн сууцныхаа нам даралтын зуухыг галлаж байх үед дэлбэрч өндөр даралтанд цохигдон нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим