Сүүлийн үед хөдөлмөр аюулгүй байдал хангаж ажлаагүйгээс үүдэлтэй осол аваарууд ихээр гарч байна.
Хамгийн сүүлд л гэхэд, өчигдөр цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, ХУД-ийн 3-р хороо “ГССҮТ-д гараа гэмтээсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Говь” ХХК-ний “Ноос самнах цех”-ийн самнагч БЗД-ийн 2-р хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ш нь ноос самнах машинд баруун гарын 4-н хурууг хавчуулж гэмтсэн байжээ. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)