Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах болсон талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа “Тост, Тосон бумбын нуруу дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний нутаг. Тэнд 22-24 цоохор ирвэс байдаг. Мөн цөөн тооны аргаль бий. Гурван тэс сумын нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа нь ирвэс нутагших, бэлчээрлэхэд сөргөөр нөлөөлж байна. Бид дэлхийд нэн ховордсон ирвэсийг хамгаалах ёстой. Тиймээс тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад байгалийн цогцолбор газраар авахаар бэлтгэж байна” гэлээ.
Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барих аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)