Маргааш буюу энэ сарын 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13, өдөртөө 0-5 бусад нутгаар шөнөдөө 16-21 өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.