С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдан хорьсон нь нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Хүн бүр чих тавьж байгаа эл хэрэгт ямар нэг сэжүүр олдсон хэмээн олон нийт харж байна.
Д.Булганы хувьд С.Зориг агсны хэрэгт мэдүүлэг өгөхдөө хуулийн байгууллагынхныг төөрөгдүүлсэн, худал мэдүүлэг өгч байсан нь тогтоогдсон учир шалгагдаж байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа.
Харин өөр эх сурвалжуудын зүгээс хар тамхины хэрэгт холбогдсон гэж байгаа бол С.Зориг агсны хэрэгтэй холбоотой чухал хуурцаг олдсон нь Д.Булганыг хамгаалалтанд авахад хүргэсэн ч гэх мэдээлэл байна.
Тэгэхээр яг шалгагдаж байгаа юу эсвэл баривчилж байгаа нэрийдлээр хамгаалалтанд авсан уу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Юутай ч түүний цагдан хоригдох хугацааг хүртэл сунгасан энэ үед нэгэн сонирхол татахуйц “бор шувуу” нисэх боллоо.
Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баярын хуучин эхнэр УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Х.Хулан Д.Булганыг байнга эргэж тойрч байгаа сурагтай. Тэдний хувьд үй зайгүй дотно найзууд биш хэдий ч тэрбээр байсхийгээд эргэж тойрч байгаа нь, цаанаа учир шалтгаантай болов уу гэх хардлагыг төрүүлж эхлээд байгаа юм.
Юутай ч С.Зоригийн хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байгаа. Д.Булганыг баривчилсан учир өдгөө ч тайлагдаагүй явсаар байна.
Сэжигтэн хийгээд алуурчин гэх хоёр этгээдтэй холбоотой зарим асуудлыг мэдүүлэгтээ нууснаараа өдгөө хамсаатан эсвэл хамгаалалтанд орох шалтгаан болчихоод байгаа үгүйг ч тайлбарлах аргагүй юм.
Гагцхүү хэргийг учир энэ олон жилийн дараа шударгаар шийдэгдэх болов уу гэсэн айдастай иргэдийн хүлээлт л тодхон байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (9)