УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн талаар мэдээлэл сонсох байсан ч хойшлууллаа.
Учир нь 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нэг ч удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаагүй, асуудлынхаа талаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй бөгөөд ердөө 4 гишүүн л гарын үсэг зураад байгаа аж. Иймд эхлээд Ажлын хэсэг саналаа нэгтгээд дараа нь байнгын хороогоор хэлэлцэх ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэлсэн юм.
Үүнийг МАН-ын бүлгийн С.Бямбацогт дарга шүүмжилж С.Бямбацогт олон удаа хойшилж ирсэн асуудал, мэдээлэл сонсох ёстой. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор мэдээлэл сонсох болоход бас л нэг шалтаг шалтгаан тоочсон. Хойшлуулах шаардлагагүй” гэсэн байр суурь илэрхийлж, улмаар энэ асуудлаас болж маргаан өрнөсөн юм.
Уг нь уг асуудлаар Чингис бонд, Самурай бондын зарцуулалтаар мэдээлэл сонсох байсан юм. Маргааны эцэст УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлэн картаа сугалж гарснаар ирц 50 хувьд хүрэхгүй болж энэ асуудал дахин хойшиллоо.
Одоо Төсвийн байнгын хороо дангаараа хуралдаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)