АН-ын гүйцэтгэх зөвлөл яг одоо хаалттай хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хуралдаанаар зарим намуудыг нэгтгэх асуудлаар ярилцаж байгаа гэнэ. Тодруулбал, ИЗНН болон МҮАН-ыг өөрийн намтай нэгтгэх асуудлыг хэлэлцсэн байна.
Ирэх сонгуульд намууд нэгдэж орох асуудлаар удирдлагын түвшиндээ ярилцаж байгаа гэх мэдээлэл бий. Тухайлбал, МАН болон МАХН нэгдэж УИХ-ын сонгуульд орж магадгүй гэх мэдээллийг намын дарга нар ярьж байгаа. Харин энэ удаа АН болон ИЗНН, МҮАН-ынхан нэгдэж магадгүй байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (18)