Төсвийн хөрөнгөөр барьсан орон сууцанд иргэд маш хэцүү байдалтай амьдарч байна. Учир нь тухайн орон сууц халаалт муу, чанарын шаардлага муу байгааг иргэд дуу нэгтэй хэлж байгаа юм.
Тодруулбал, "Буянт-Ухаа 1" хороололд оршин суух иргэд цанатай цонх, хөлдүү таацтай аж төрж байгаагаа өнөөдөр сошиал ертөнцөд дуу нэгтэй хэлж, гомдоллож байна.
Төрийн орон сууц санхүүжилтийн корпорациас "Буянт-Ухаа-1" хорооллыг ашиглалтад оруулаад тун удаагүй байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн өвлөөс эхэлж эдгээр барилгуудын "тар" нь танигдаж эхэлсэн. Барилгууд нь ерөнхийдөө хүйтэн, цонхоор нь үргэлж салхи сийгэж байдаг тухай ам уралдан хэлж байна. Зарим айлын хана нь цантаж, обой нь хуурч байгаа аж. Өнгөрсөн өвлөөс бөөн асуудал дэгдээгээд байсан ч энэ өвөл ахиад л асуудал давтагдаж байгаа нь энэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (11)