Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3758, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1000, Зам тээврийн ослын 412, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 64-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, СХД-ийн 14-р хороо “13-р байрны ..-р орцны гадна хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд авч шалгахад, СХД-ийн 31-р хороонд суух 18 настай эрэгтэй Б нь ахуйн хэрэглээний хий үнэртсэн байдалтай орцноос гарч яваад ухаан алдаж унаад биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/