БГД-ийн 20-р хороо ”Барилгын захын урд автомашинаа дээрэмдүүлсэн” гэх мэдээлийг 11-р сарын 26-нд авч шалгахад, ХУД-ийн 16-р хороонд суух 31 настай эрэгтэй Ү -ийн “Huyndai Accent” автомашинд гар өргөж суусан БГД-ийн 10 хороонд суух 26 настай эрэгтэй М гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн “ална хутгаа гаргаад ир гэж” айлган сүрдүүлж автомашиныг нь дээрэмдсэнийг илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 3-р хороо “...-р байрны гадна байсан автомашины хучлага алдлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 25-нд шалгахад, ЧД-ийн 19-р хороонд суух 61 настай эрэгтэй Б -ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй 57 настай эрэгтэй Л гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Дуулим