Хөдөлмөрийн үндэсний нам эрх баригчдын алдаатай шийдвэрийг засахыг шаардаж улстөрийн акцуудыг хийж байсан. Мөн тус нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж анхлан мэдэгдэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Хурлын үеэр намын дарга С.Боргил: “Хөдөлмөрийн үндэсний нам Монгол улсад бүртгэлтэй улс төрийн хүчний хувьд улс орны тусгаар тогтнол, газар нутаг, нийгмийн зөвшилцөл, эрхэм зүйлстэй бид бүгд өөрсдийн байр сууриа, үндэсний эрх ашгийн үүднээс илэрхийлэх болно. Цаашид ч илэрхийлж ажиллах болно. Үндэсний эрх ашгийн хүрээнд бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай сонсоод, ажлын хэсэг байгуулагдсан даруйд хамгийн анхлан улстөрийн хүчнүүдээс анхлаж олон нийтэд мэдээллэсэн. 2015 оны 6 дугаар сарын 26-нд тайван жагсаалыг зохион байгуулж УИХ-д шаардлага хүргүүлсэн байгаа. Үүний хойш бид удаа дараалан шаардлага хүргүүлсэн. Хамгийн сүүлд бид “Ард нийтийн хурал”-ыг зохион байгуулж, энэ хурлын шаардлагыг ч мөн хүргүүлсэн. Одоогоор бидэнд ямар нэгэн тодорхой хариулт ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн үндэсний нам цаашдаа манай нийгмийн суурь үндэс болсон “Нийтийн зөвшөлцөл”-ийн хамгийн том билэгдэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр бид хатуу байр суурь баримтлах болно. Бид нийтийн зөвшөлцөлгүйгээр, олон нийтийн санаа бодлыг тусгалгүйгээр, хэлэлцүүлэлгүйгээр оруулж байгаа УИХ өөрийнхөө эрх мэдлийг хууль бусаар өргөтгөх гэсэн, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулсан, үндэсний эрх ашигт тодорхой хэмжээний эрсдэл учруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн эсрэг байгаа. Бид нийтийн зөвшөлцлийг энд оруулмаар байна. Өнөөдөр нийгэм, улс төрийн хямрал нь зөвхөн үндсэн хуулиас болоогүй. Энэ бол улстөрчдийн увайгүй үйлдлээс болсон. Улстөрчид өөрсдийн ёс зүйгүй, авир үйлдлээ хязгаарлалгүйгээр үндсэн хуулийг өөрчлөх юм бол энэ нийгмийг аврахаасаа илүүтэйгээр самарна. Бид цаашдаа үндсэн хууль дээр баримталж байгаа баримтлал, шаардлага, байр сууриа барьж, хатуу тууштай зогсох болно. Өнөө хүртэл бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээн дээр Халх голын асуудал орж байгаа. Анх 7 сарын 9-нд УИХ-аас 75 тоот тогтоол гарах үед бид тэр даруйд нь олон нийтэд мэдээлж, хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийг тухайн газар луу явуулсан. Урьдчилсан судалгаа хийлгэж үр дүнгээ 75-р тогтоолыг цуцлах тухай шаардлагын хамт УИХ-ын бүх гишүүдэд хүргүүлсэн. Үүнээс хойш удаа дараа шаардлага хүргүүллээ. Ямар нэгэн хариу авсангүй. Сүүлийн үед энэ үйл ажиллагаа эрх баригчдын зүгээс эрчимжиж уг 75 тоот тогтоолыг батлуулж, хэвээр үлдээхийн төлөө, үйл ажиллагааг саармагжуулах, ард нийтийн хандах хандалтыг өөрчлөхийн тулд, өмнө гарсан газрын хууль бус олголтыг хэд дэвэргэх, нэг талын барьсан мэдээлэл өгөх, тухайн бүс нутгийн иргэдийн хийж байгаа тэмцлийг мушгин гуйвуулах үйл ажиллагаа явуулж байна. Бид үүнийг харж байна. Газар бол улсын үндэс. Энэ дээр бид өөр өөрсдийн улс төрийн нам, улс төрийн өнцөг гэлгүйгээр өөрсдийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Хөдөлмөрийн үндэсний нам зөвхөн улс төрийн нам, эрх ашиг, байр сууриа тодотгох зорилгоор энэ асуудлууд дээр өнөө хүртэл ажиллаж ирээгүй юм. Та бүхэн харвал үндэсний аюулгүй байдлын тухай хууль дээр 6.3 зааснаар улс төрийн нам өөрөө ийм үүрэгтэй. Бид энэ үүргийнхээ дагуу, энэ үйл ажиллагаанууд дээр зөв гарц шийдлийг олох гэж ажиллаж байна. Өнөөдөр ард нийтийн амьдрал хүнд байна. Энэ хүнд хэцүү амьдрал хүмүүсийг, эрх баригчдийн зүгээс гаргаж байгаа ийм ухар мөчид, бусармаг шийдлүүдийг харах сөхөөж үгүй болгож байна. Хөдөлмөрийн үндэсний нам улс төрийн нам, хүчний хувьд бид ийм үед ард иргэдийн мэлмий байхыг хүсэж байна. Бид ийм үүргээ цаашид илүүтэйгээр гүйцэтгэх болно. Улам эрчимжүүлэх болно. Үндсэн хууль, Халх гол дээр бол бид өөрсдийн байр суурийг баримтлах болно” гэв.
Сэтгэгдэл (19)