Архивын ерөнхий газрын үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс гурван сарын хугацаатай түр зогсоожээ. Учир нь, Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, ҮТА-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах аж. Тиймээс тус газраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА-ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар түр зогсоосон байна.
Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан ч ийнхүү ашиглалтад орохоор болжээ.
Д.Дуулим