Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Н.Хувьзаяаг эрүүлжүүлэхэд саатуулсан иргэний нүд рүү нулимс асгаруулагч хий цацаж гэмтээсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тодруулбал, хэрэгт холбогдсон ахлах ахлагч энэ сарын 14-ний өдөр эрүүлжүүлэгдсэн иргэнийг шаардлага биелүүлсэнгүй хэмээн гарыг нь гавлаж нүд рүү нудимс асгаруулагч цацсан аж. Ингээд үүний дараа гэмтсэн гэх иргэний нүд нь юм харахгүй болж эмнэлэгт үзүүлтэл хараагүй болсон гэх оношийг тавьжээ. Тиймээс тэрбээр энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж асуудлыг шийдүүлэхээр болсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)