Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь хамт ажилладаг эмэгтэйгээ хууран мэхлэх замаар хээр аваачиж, хүчирхийлж, зодсон хэрэг олныг цочирдуулж, анхаарлыг нь татсан.
Эл хэрэгт холбогдсон сэжигтэн Б.Ханбаатар өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд түүний хамсаатан гэх Г.Ариунболдыг гадуур шалгаж байгаа юм. Хохирогч 26 настай Б нь ГССҮТ-д удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад саяхнаас эмнэлгээс гарч, гадуур эмчилгээтэй байгаа ажээ. Хэргийн мөрдөн байцаалтад үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн Б.Ханбаатарыг хохирогчийг зодож хүчирхийлсэн болох шүүх шинжилгээгээр нотлогдсон байгаа юм.
Сэтгэгдэл (3)