Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг тус яамны дэд сайд асан Ж.Амарсанаагийн нэр төрд санаатайгаар халдсан гэх шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ялчлаа найзуудаа! Олон сар шаналлаа шүү. Удвал сайд С вирусын эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг монголын шүүх тогтоож өглөө. Үнэн мандтугай" хэмээн бичжээ.
Хэргийг эргэн сануулбал Н.Удвал нь сайд байхдаа буюу өнгөрсөн жилийн аравдугаар сарын 22-нд болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр "Ж.Амарсанааг элэгний С вирусийн 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэхээр болсон, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг" хэмээн ярьсан юм. Үүнээс улбаалж Ж.Амарсанаа нь нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандаад байсан юм.
Сэтгэгдэл (10)