“ХАЛХ ГОЛ” ЧӨЛӨӨТ БҮС ТӨСӨЛ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
“ХАЛХ ГОЛ” ЧӨЛӨӨТ БҮС ТӨСЛИЙН ТАЛААР…
Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын хүрээнд УИХ, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоол баталсан билээ.
Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон тухайн бүсэд явуулах үйл ажиллагааны талаарх тайлбар, тодруулгыг албаны хүмүүсээс авсанаа хүргэж байна.
ХХААЯ, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынахлах шинжээч М.Ариунболд:
Тэг элдэншүүлгийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай
-Халх гол бүс нутгийн хөрс бусад бүс нутагтай харьцуулахад ямар онцлогтой вэ?
-Монгол Улс бол төв Азийн хуурай уур амьсгалтай бүс нутагт байрладаг. Тиймээс бид бүхэлдээ тэг элдэншүүлгийн технологи руу шилжих шаардлагатай. Ялангуяа Халх гол бүс нутгийг онцолмоор байна. Учир нь энэ бүс нутаг тэр чигтээ тал газар. Тэнд торойх толгод байхгүй. Тариалангийн талбайг хаах ой мод байдаггүй онцлогтой. Энэ эзгүй тал газарт салхи шуурга, хуурайшилт ихтэй. Тиймээс тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүхэнд хөрсний чийгийн асуудал хамгийн чухал байдаг. Энэ мэт чийггүй хуурайшилт ихтэй бүс нутагт заавал тэг элдэншүүлгийн технологийг ашиглах шаардлагатай.
-Тэг элдэншүүлгийн технологийг ашигласнаар ямар үр ашигтай вэ?
-Одоо манайд хөрсийг хөмрүүлж хагалах технологийг ашигладаг. Энэ нь чийгтэй хөрсийг нь гадаргуу дээр гаргадаг. Ингэснээр нөгөө үржил шимтэй хөрс нар, салхинд хийсч, гандаад элэгдэлд ордог. 1970 оны дунд үед аймаг, сумдын тариалангийн аж ахуй нэгжүүдээр явж байхад атрын улаан, босоо улаан хэмээн нэрлэж байсан. Энэ бүхэн нь хөрсөө хийсгэж алдаж байгаагын илрэл. Тэгвэл ийм хуурай бүс нутагт тариаланч, технологич хүнд чийг хэрэгтэй. Тодруулбал, хөрсөө хатаахгүй байх тийм технологи шаардлагатай юм. Энэ технологи бол цомотгосон буюу тэг элдэншүүлгийн технологи. Тэг элдэншүүлэг гэдэг нь нэг явалтаар олон ажлыг хийдэг гэсэн үг. Тэгэхээр тэг элдэншүүлгийн технологид хөрс боловсруулах, хураах техник нь тус тусдаа бэлтгэгдсэн байдаг. Имй техонлогиор ямар ч эмзэг хөрсийн үр жил шимийг алдагдуулахгүйгээр олон жилийн туршид үр ашигтайгаар ашиглах бүрэн боломжтой.
Сэтгэгдэл (2)