Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Алтай” зочид буудалд мансуурч байсан иргэнийг саатуулжээ.
Тодруулбал Дархан-Уул аймгийн 5 дугаар багт оршин суух 21 настай эрэгтэй Д нь цайвар ногоон өнгийн нунтаг хатаасан ургамал татаж байсан аж.
Эд мөрийн баримтаар гялгар ууттай хатаасан ургамал 300 гр хураан, шээс болон цуснаас шинжилгээ авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.