Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байсан.
Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний гомдлыг өчигдөр хэлэлцсэн юм.
Хурлаар анхан шатны шүүхээс Н.Золзаяад оноосон цаазын ялыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Учир нь Н.Золзаяаг хар тамхи хэрэглэсэн, борлуулсан гэх баримт нотолгоо нотлогдоогүй аж. Тиймээс гэм буруугүйд тооцож ийнхүү хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Энэхүү хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-наас долоо хоног бүрийн мягмар гаригт хийдэг мэдээллээрээ өгөх юм байна.
Сэтгэгдэл (6)