УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын С.Оюун нарын өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд гишүүдийн 70.5 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төслийг үргэлжлүүлэн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.
Одоо чуулганаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ