ОХУ-ын хилээр хар тамхи нэврүүлэх гэж байгаад саатуулагджээ.
Тодруулбал ОХУ-ын иргэн Хиагт боомтоор өнгөрсөн бямба гарагт Монгол Улсын нутагт 2.081 гр гашишын төрлийн хар тамхи нэвтрүүлэхээр завдсаныг Оросын гаальчид илрүүлэн саатуулсан байна.
Харин хар тамхи тээвэрлэж явсан этгээд "Камаз” машины бүхээгт авч явсан хар тамхиа Монголын нутагт нэвтэрсэн хойноо татах зорилготой байсан хэмээн мэдүүлжээ. ОХУ-ын хуулиар хоёр граммтай тэнцэх хар тамхийг их хэмжээний хэмээн үздэг аж.