Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 27-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4137, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 160, зөрчлийн 1223, Зам тээврийн ослын 315, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 72-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, СХД-ийн 20-р хороо “22-ын товчооны орчим үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид нь, тээврийн хэрэгсэл шалгаж байх явцад, Дорноговь аймгийн Замын үүд 3-р багт оршин суух 41 настай эрэгтэй Г гэгч нь “№2444**” дугаарын хуурамч жолооны үнэмлэхтэй хөдөлгөөнд оролцож байсныг илрүүлэн СХД- ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим