ХУД-ийн 15-р хороо “АПУ” ХК-ны урд уулзварт дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид “Canter” автомашиныг шалгахад, ХУД-ийн 2-р хороонд суух 40 настай эмэгтэй С нь 3-н тонн самар ачиж явсан байна. Хэргийг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна
Мөн СХД-ийн 29*-р хороо “Драгон автовокзалын гадна эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 26-нд авч шалгахад, Баянхонгор аймаг Баянхонгор сум 7-р багт оршин суух 40 настай эрэгтэй Л-ийн шуудайтай 35кг махыг, СХД-ийн 1-р хороонд суух 30 настай эрэгтэй О согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)