Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ үйл явдалд монголчууд төдийгүй гадны улс орнууд хүртэл анхаарал хандуулаад эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өчигдөр өөрийн цахим хуудасдаа “Энэ хэргийг маш нухацтай шалгахыг уриалж олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэд мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэл нь ирвэл олон нийтэд ил болгоно. Энэ харамсалтай үйл явдлыг мартаж болохгүй” гэсэн байв
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цахим хуудаснаа “Хэргийн талаар ЦЕГ-ын дарга Р.Чингистэй уулзаж, хурдан шуурхай ажиллах. Хэргийн үнэн мөнийг тогтоохыг хүссэн. ЦЕГ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Талийгаачид тохиолдсон уй гашууг хуваалцаад зогсохгүй гар хоосон байгаль хамгаалагчдынхаа эрх зүйн орчныг сайжруулах ажлыг санаачлан хийх болно” гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)