Нийслэлд өчигдөр гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжийн 208 тоотод иргэн С-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 4 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн С-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Залуусын 35 дугаар байрны 4 тоотод иргэн А-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо,“Стандарт поротерт” ХХК-ийн хашаанд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 23:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 8 дугаар гудамжинд иргэн Б-н ВМW загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн 2 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Э-н ТOYOTO DUET загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 12:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсгийн 006 тоотод иргэн Б-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бага дөрвөлж багийн 19 дүгээр гудамжийн 02 тоотод иргэн Б-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны, нутаг дэвсгэрт байрлах иргэн Х-н нүүрсний уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр уурхайд хайгуул, агаарын найрлагад хэмжилт, тунельд парусан болон элсээр хаалт, агааржуулалт хийн ажиллалаа.