УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн хурал хийж, Хөгжлийн банкнаас 5.4 сая ам.доллар алга болчихлоо гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн. Тэгвэл тэд ташаа мэдээлэл тараасан нь батлагдсан байна.
Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар төр болон хувийн хэвшлийнхэн нийтдээ 10 удаа үнэт цаас гаргажээ. 2012 оны 3-р сард Монгол Улсын хөгжлийн банк 580 сая, “Монголиан майнинг корпораци” 600 сая, 2010 оны 11 сард Худалдаа хөгжлийн банк 25 сая, 2012 оны 9-р сард 300 сая, 2014 оны 1-р сард 700 сая, 2015 оны 5-р сард 500 сая, Монгол Улсын Засгийн газар 2012 оны 12 дугаар сард 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд , Монгол Улсын хөгжлийн банк 2014 оны 1-р сард 30 тэрбум иенийн Самурай бонд , Монгол Улсын Засгийн газар 2014 оны 7-р сард 1 тэрбум иений “Дим сам бонд” гаргасан байна.
Бүгдээрээ л үнэт цаас гаргахад тодорхой хэмжээний зардал төлжээ.
Огт мөнгө төлөхгүйгээр бонд босгоод оруулаад ирдэг зүйл дэлхийн хаана ч байхгүй. 10 удаагийн бондыг гаргасан зардлыг хооронд нь харьцуулахад нийт гаргасан зардлын дүнд эзлэх хувь нь Чингис бондынх харьцангуй хямд байна.
Цаашлаад, бонд гаргасан зардлаас нэг ч төгрөг Хөгжлийн банкны дансанд ордоггүй. Гадны арилжаанд оролцогч банкуудын шимтгэл, үнэлгээний төлбөр зэрэг зардлуудад суутгагддаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)