Улаабаатарт хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг нэвтрүүлэхээр болжээ.
Тодруулбал ЗЦГ-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран дүгнэлт хийж, ХБНГУ-ын “VITRONIC” Групп компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болжээ.
Замын хөдөлгөөний хяналтын “VITRONIC”-ийн системүүд нь лазер скайнерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг ажээ. (LIDAR, Light Detection and Ranging). Хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь, олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжих . Зам барилгын ажлын үед, тойруу, туннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийх юм байна.