Хангард ордны 14 давхарт
09:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөв болон 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044 88781218
Монгол цэргийн музейн хажууд 4 блок барилга
11:30 цагт 2011 оноос хойш сунжирч байгаа цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны нээлт болно. Барилга гүйцэтгэгч компанийн зүгээс хамааран зогсонги байдалд орсон учраас манай барилга, инженерийн цэргийн ангиуд "царцсан" барилгаа өөрсдийн хүч, хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулж байна. Харилцах утас: 99121715
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11:00 цагт "Шүүгчдийн сонгон шалгаруулалт, шүүгчдийн сургалт, шүүхийн хүний нөөцийн шинэтгэл" сэдвээр болон шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар болон бусад асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 70008028 91912312
ШУТИС-ийн төв байранд
11:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн МУШУТИС-ийн "Хүндэт доктор"-оор өргөмжлөх ёслол болно. Утас: 91913865, 98119897
Байгаль орчны яамны "Говь" танхимд
12:00 цагт "Хөвсгөл далайн эзэд" төрийн бус байгууллага "Байгальд ээлтэй гишүүн"-ээр хэнийг ямар шалгуураар тодруулснаа олон нийтэд зарлана. Мөн халтай шийдвэр гаргасан нөхдийг ч үлдээгээгүй байна. Энэ удаа "Байгальд ээлтэй гишүүн"-ээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар тодорчээ. Асуух зүйл гарвал 91915340, 99017930, 88843030
Урчуудын эвлэлийн 2 давхарт "The best Art Gallery"-д
17:30 цагт "Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран" үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.