Энэ сарын 26-27-нд шилжих шөнө цагдаагийн хошууч Ц-г аав С-ийнх нь хамт хутгалан хөнөөж, ээж, ахыг нь хутгалан хүндээр гэмтээсэн 30 настай П.Батбаяр гэгчийг цагдаагийн байгууллага улс орон даяар эрэн сурвалжилсны дүнд өчигдөр 12.00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Яармаг орчмоос айлын эзгүй байшинд бүгсэн байсныг нь баривчилсан талаар бид мэдээлсэн.
Одоогоор түүнийг Хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгалтыг ажиллагааг эхлүүлсэн байна.
Анхан шатны мэдүүлгээр П.Батбаяр согтуугаар, өш хонзонгийн сэдэлтэй хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
П.Батбаярын тухайд 1985 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой нэгэн байсан бөгөөд Замын-Үүдээс ачаа тээвэрлэх зэргээр хөдөлмөр эрхэлдэг байсан байна.
Түүнчлэн тэрбээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, танхайрсан зэрэг зүйл ангиудаар саатуулагдаж, тэнсэн харгалзах ял авч байсан талаар цагдаагийн газраас мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)