Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай өнгөрсөн баасан гарагт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Учир шалтгааны хувьд янз бүрийн тайлбар, таамаг хөвөрч байгаа хэдий ч нийслэлийн төсөвт дарамт учруулахуйц үйлдлийг дур мэдэн хийсэн гэдэг шүүмжлэл Ц.Буяндалай орлогчийг өргөдлөө өгөхөд хүргэсэн бололтой.
Ийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн тодорхой салбар хариуцсан зургаан орлогчийн нэг ажлаасаа гарах өргөдлөө өгөөд байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (5)