Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гаригт Францын нийслэл Парис хотноо эхлэх Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордов.
Энэ удаагийн чуулганд дэлхийн 160 орны удирдагч цугларч дэлхийн дулаарлын дундаж хэлбэлзлийг цельсийн 2 градусаас илүүгүй хэмжээнд барих, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох зэрэг найман чухал сэдэв хөндөн хэлэлцэх юм.
“Сүүлчийн боломж” уриан дор болох уг чуулганаар дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар голчлон хэлэлцэх аж.
Сэтгэгдэл (1)