ХБНГУ-ын “VITRONIC” Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь олон эгнээгээр яваа олон машины хурдыг нэг дор хэмжинэ.
Зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч хурдны хэмжилт хийнэ. Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмжийг хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршилуудад аюулгүй байдлыг хангуулахаар байрлуулжээ. Иймд жолооч нарыг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хотын дотор явах хөдөлгөөний хурдаа баримтлахыг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.