Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авав.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Дуудлага худалдаа өнөөдөр Хангарьд ордонд зохион байгуулагдлаа. Барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд 9 санал ирсэн байна. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд трейд, Bluemon ХХК болон бусад иргэн оролцлоо.
Сэтгэгдэл (7)