Судлаач: М.Найданхүү: Жанжин Сүхийн маань ажиллаж байсан түүний нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авчээ гэсэн мэдээлэл харлаа. Харамсалтай л мэдээлэл байна.
Засгийн газрын ордонтой маань зэрэгцээд Арабууд өөрсдийн орд харшаа барьж эхлэх байх даа. Энэ мөнгө яaхав дээ сарын цалин болоод л тараагдана биз?
Гагцхүү эзэн нь Монгол улсын иргэн болсон нэг араб байдаг л гол асуудал байна даа. Одоо ингээд бидний баялаг, газар нутагт суух МУ-ын иргэн гадаадууд дуу дуугаа аван ил гарч ирэх байх даа.
Эзэн Чингис Их хаадуудынхаа дурсгал, Засгийн ордонтой хөрш зэрэгцэн оршоод юу л бариж, босгож маниусыгаа элэглэх болдоо.
Хэвлэлийнхэн түүнээс худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад хариулт өгөөгүй байна.
Бид ер нь сүүлийн үед тусгаар тогтнолтойгоо холбоотой түүхт газар нутаг, түүхт барилга байшингуудаараа яасан их оролдож тэнэгтэж байна аа??? Өвгөд минь өршөө!
Сэтгэгдэл (11)