УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкинд шалгалт хийсэн. Ингэхдээ Чингис, Самурай бондын зарцуулалтыг шалгасан билээ. Шалгалтаар хэд, хэдэн хууль зөрчсөн зөрчлийг илрүүлсэн гэж МАН-ынхан хэлж буй. Тодруулбал, олон зуун сая төгрөгийн хэрхэн, яаж зарцуулсан нь мэдэгдэхгүй цох дутсан. Мөн УИХ-ын гишүүдийн компани бондын мөнгөнөөс авсан гэх зөрчлүүд илэрсэн юм. Уг асуудалд УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын нэр холбогдож түүний хувьцаа эзэмшдэг компани бондын мөнгөөс зээл авсан гэж буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Уг нь энэ асуудал дээр бүх намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарсан. Харамсалтай нь хоорондоо үл ойлголцсон улс төрийн шинжтэй асуудал гараад байна. Надтай холбоотой яригдаж буй асуудлуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ " гэлээ.
Т.Энхэлээ