ХААЯ-аас малын хулгайтай тэмцэх зорилгоор “Малчин лавлах 109” тусгай дугаарыг 2015 оны 10 дугаар сараас ажиллуулж эхэлсэн.
Энэ хугацаанд 24 хүний 40 гаруй алдуул малын сургийг гаргаж эзэдтэй нь холбож өгсөн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр Төв аймгийн Аргалант сумын малчин Х.Барсхүүгийн 2015 оны 8 дугаар сард алдагдсан хоёр үрээний сургийг гаргаж 11 дүгээр сарын 26-ны өдөр эзэнд нь хүлээлгэж өгчээ.
Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй байдаг аж.