Сүхбаатар аймгийн прокурорын газраас 8 сумдын 36 улсын байцаагчийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг газар дээр нь шалгаж, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудлын талаар сургалтыг зохион байгуулж, шалгалтын дүнг хамт олны хурлаар хэлэлцүүлэн, үнэлэлт дүгнэлт өгчээ.
Мөн Эрдэнэцагаан, Онгон суман дахь Хилийн цэргийн 0146, 0184 дүгээр ангиудын хил хамгаалах тасгийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг шалгаж, сургалт зохион байгуулан холбогдох гарын авлагаар хангаж ажилласан байна.