10.00 цагт “Blue Sky” зочид буудалд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригттой Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд ХБХ-ийг хот дотор зорчиход тулгарч буй асуудлын талаар санал солилцож, хамтын зөвшилцөлд хүрэх уулзалт зохион байгуулна
11.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ.
11.00 цагт ХДХВ ба ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөрт зориулан Монголын Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хуралд ЭМСЯ, НҮБ, ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд ТББ-ын төлөөллүүд оролцоно.
11.00 цагт "Монголын Хөрөнгийн Бирж"-ийг 50.000 хувьцаа эзэмшигчтэй Монголын хамгийн анхны "олон нийтийн эзэмшлийн компани" болгох асуудлаар “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хуралтай.
11.20 цагт Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчидыг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Арга хэмжээнд ЗХЖШ, БХЯ-ны удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцоно.
11.50 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Орхон, Дундговь Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, "Аварга" сургуульд гардуулах ёслолын ажиллагаа Спортын төв ордны 1-р давхрын VIP танхимд болно.