Сүүлийн үед зогсоолд тавьсан автомашин хулгайд алдагдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Өчигдөр гэхэд ийм төрлийн хоёр хэрэг гарсан бол урд шөнө мөн машинаа хулгайд алдлаа гэсэн дуудлага өгчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5-н шарын автобусны буудлын орчимд автомашинаа алдсан дуудлагыг шалгаад үзэхэд тус дүүргийн 22 дугаар хороонд суух 40 настай У-гийн “Toyota raum” автомашиныг, Төв аймгийн иргэн 21 настай О нь хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Тоёото маркийн машинаа хулгайд алдлаа гэсэн иргэний дуудлагаар цагдаагийн байгууллага шалгахад Орхон аймгийн харьяат 18 настай Б нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэж машиныг нь хулгайлсан байсан хэргийг илрүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/