"Амгалан" амаржих газар өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн. Уг эмнэлэгт Баянзүрх дүүрэгт харьяалалтай эхчүүд хамрагдаж байгаа юм. Тэгвэл "Өргөө" амаржих буюу хуучин нэгдүгээр төрөх ачаалал ихтэй байгаагийн улмаас НЭМГ-ын дарга Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүд өнөөдрөөс эхлэн "Амгалан" амаржих газарт очиж төрөх боломжтой гэсэн тушаал гаргажээ.