Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Ц.Буяндалай нь 2016 оны нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтын асуудалтай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тодруулбал Ц.Буяндалай нь ирэх онд хувьчлах жагсаалтад багтсан Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлахыг эсэргүүцэж ийнхүү ажлаа өгөхөөр болсон байна.
Дашрамд сонирхуулахад нийслэлийн өмч хувьчлалын 2016 оны жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын хуучин барилга, Соёлын төв өргөөний Г корпус, найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (9)