АТГ-аас Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга асан, Замын- Үүд дэх гаалийн ахлах байцаагч Ч.Насанбат нарыг авлигын хэргээр саатуулаад буй. Тэднийг бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад С.Насанбат гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэхийг ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэж мэдүүлж буй аж. Үүнтэй холбогдуулан АТГ-аас ГЕГ-ын Эрсдэлийн хэлтсийн дарга Г.Энхтайванаас мэдүүлэг авсан бололтой.
Тэгвэл гаалийнхан авлигын хэрэгт дахин холбогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтохыг өнгөрсөн баасан гаригт баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг Улаанбаатарын гаалийн газар, Замын-Үүдийн боомтод байцаагч, ахлах байцаагчийг томилохдод авлига авсан гэж сэжиглэж буй аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)