“АСЕМ-ын төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барья" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр хувиараа гap урлал хийдэг уран хатгамалч Х.Уртнасангийн бүтээл шалгарчээ. Ирэх жил манай улсад зохион болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад зориулан “Монгол брэнд-АСЕМ 2016" үзэсгэлэн гарч, 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцсон. Уpaн хатгамалч Х.Уртнасангийн 10 гаруй бүтээл дундаас шуумал “Ноён, хатан" гэх бүтээл нь гадны зочдод өгөх үндэсний брэнд бэлгээр тодорчээ. АСЕМ-ын уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ашиглах уриалгыг зохион байгуулагчдын зүгээс гаргасны дүнд ийнхүү дээрх бэлэг шалгараад байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)