“Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэд шороонд даруулжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид шороонд дарагдсан иргэдийг гаргахаар ажиллаж байгаа аж. Өчигдрийн 19.45 цагаас хойш одоо хүртэл ажиллаж байгаа хэдий ч шороонд дарагдсан иргэдийг гаргаж авахад хүндрэлтэй байгаа тул Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү “Сентерра гоулд” компанийн удирдлагуудад хандаж, хүн хүчний болон техникийн тусламж хүссэн байна.
Сэтгэгдэл (6)