Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит шатрын рапид, блиц болон бодлого бодолтын тэмцээн болж өндөрлөсөн юм. Тэмцээний блиц төрөлд эрэгтэйчүүдээс Фиде мастер У.Насанжаргал, эмэгтэйчүүдээс ОУМ Т.Батчимэг, рапид төрөлд эрэгтэйчүүдээс их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс ОУМ Б.Мөнгөнтуул нар түрүүллээ. Бодлого бодолтын УАШТ-д 33 шатарчин оролцож сэтгэх чадвар, туршлага болон хурдаар өрсөлдөж спортын мастер Б.Буяннэмэх 30 оноогоор тэргүүлж, спортын мастер Б.Нямдаваа, бодлого бодолтын Фиде мастер С.Билгүүн нар удаалсан байна. Энэ тэмцээн нь шатрын спорт, түүний дотор рапид болон блиц төрлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, 2016 оны дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)