Хүүхдийн зохиолчдын холбооноос Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит шагналыг бий болголоо. Орчин цагт хүүхдийн утга уран зохиолын үндэслэгчийн нэг түүний бичсэн “Норовын намтар”, “Навсайдамба ба түүний нөхөд” тууж, “Аз жаргалын эрэмгий эрэлчий” дуурь, “Улаан дарцаг” кино, “Зун цаг”, “Олуулаа”, “Жигмэд, Тогмид хоёр”, “Учран золгохын ерөөл”, “ Цэцэгт нугын эрвээхэй” дууг бичиж үлдээсэн нь одоо ч бидний дунд амьдарсаар байна.
Уг шагналыг хүүхдийн утга зохиолд олон жил үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл нь олны танил болсон ийм хүндтэй зохиолчдод хоёр жилд нэг удаа олгох ажээ.
Д.Дуулим