Ирэх сарын 24-нд “Корпорэйт зочид буудал болон хурлын төв”-ийн тоглолтын танхимд Монгол, Швейцарь, Америкийн уран бутээлчид “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тоглох нь. Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр тоглох бүтээлийг АНУ- ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, тайзны гэрлийн найруулагч Барри Стийл, швейцарь хөгжимчин Маттю Мишель хамтран тавих аж. Дэлхийд данстай монгол авьяасыг дэмжих, монголчуудын оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой бүжгэн жүжиг "Гал Усыг мөрөөдөв”, “Ус. Галд дурлав”, “Ус гал” гэсэн гурван бүлэгтэй. Тэр бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон видео бичлэг толилуулах гэнэ.