Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт энэ сарын 21 -ний өдөр амаржихаар очсон 27 настай эх, тээж байсан хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн уг хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа аж.
Харин “Өргеө” амаржих газрынхан болон НЭМГ- ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл егөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
Энэхүү ажлын хэсэг “Өргөө” амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийжээ. Улмаар тус амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болсон байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгожээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (12)